Skip to main content

“Нэг өдрийн цалин” хандив уу эсвэл татвар уу?

Саяхан болсон “Хүүхдийн төлөө фонд”-той холбоотой хуримтлал үүсгэх арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй бөгөөд хүссэн иргэн сайн дураар хандив өгөх боломжтой байв. Гэтэл энэ арга хэмжээнд оролцсон төрийн өндөр албан тушаалтнууд олон мянган ажилчдын нэг өдрийн цалингаас бүрдсэн хандив өргөж эсвэл нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргаж байсан нь гайхширал төрүүлж байлаа.

Социализмын үед “нэг өдрийн цалин”-гаа хандивлахыг уриалж иргэдээс мөнгө татдаг байсан бөгөөд тэр үеийн захиргаадалтын тогтолцоондоо ч тохирсон арга байсан.[1] Харин зах зээлийн тогтолцоотой, ардчилсан нийгмийн хандивын аянд ийм уриалга нь хандив цуглуулах талаасаа ч, хувь хүний өмчлөх эрхийн талаасаа ч зохисгүй юм.

Хувь хүний орлого, цалинг зөвхөн тухайн хувь хүн шийдэж зарцуулдаг бөгөөд өөр хэнд ч өмнөөс нь шийдэх эрх байхгүй. Хандив өгөх эсэх нь хувь хүний өөрийн таашаал сонирхол, орлого, зарлагын тооцооноос гарсан сайн дурын шийдвэр бөгөөд иймдээ ч хандив хэмээн нэрлэгддэг. Зарим иргэн өгөхгүй, зарим иргэн 500 төгрөг, зарим иргэн 10 сая төгрөг хандивлах шийдвэр гаргана. Хүн бүрийн орлого, зарлага, таашаал сонирхол ялгаатай тул хандивын талаарх сайн дурын шийдвэр ч ялгаатай. Нэгэнт сайн дураар гарсан шийдвэр тул дор бүрдээ сэтгэл ханамжтай байдаг.

Цэвэр сайн дурын үндсэн дээр хандив өгөх аяны үед нэг өдрийн цалин гэдэг хязгаарлалт хандивын хэмжээг бууруулдаг тул ашиггүй байдаг. Учир нь хандивын хэмжээг нэг өдрийн цалингаар (сарын цалингийн 5 орчим хувь) тогтоосноор илүү өндөр хандив өгөх хүмүүсийн хандив буурч, бага зэрэг мөнгө хандивлах байсан хүмүүсийн хувьд огт өгөхгүй байсан нь дээр болно. Улмаар хандив өгөх хүмүүсийн тоо улам цөөрч, цугларах хандивын хэмжээ буурдаг.

Харин төрийн удирдах албан тушаалтан хандивын хэмжээнд шууд бусаар нөлөөлөх гэж энэхүү уриалгыг гаргасан бол хандив өгмөөргүй байсан болон багахан хандив өгөх байсан албан хаагчид боломжоосоо илүүг хандивлах болно. Эдгээр албан хаагчдын хувьд энэ нь сайнаар хэлвэл гэнэтийн шинэ татвар, муугаар хэлвэл хувь хүний орлогоо захиран зарцуулах эрхэнд нь бүдүүлгээр халдаж буй хэрэг юм. Ялангуяа цар тахлын үед эдийн засгийн хүнд нөхцөлд ороод буй хүмүүст илүү хүндээр тусч, магадгүй үр хүүхдийнх нь хоол, шинэ жилийн бэлгийг булааж буйгаас ялгаагүй увайгүй үйлдэл болно.

Иймд төрийн удирдах албан тушаалтан хандивын арга хэмжээнд өөр бусдын цалин орлого руу оролгүй өөрийн цалин, орлого, хөрөнгөөсөө хэдийг хандивлаж байгаагаа зарлаад л зогсох нь зүйтэй билээ. 

 

 



[1] Баабар, Хүүхдийн төлөө фонд, http://baabar.mn/article/xuuxdiin-tuluu-fond

Comments

Popular posts from this blog

Кант, “Гэгээрэл гэж юу вэ?” (1784)

Орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг Иммануэл Кант  (Immanuel Kant) -ийн “Гэгээрэл гэж юу вэ?” нэртэй алдартай эсээний англи орчуулгыг уншаад надад маш гүнзгий сэтгэгдэл төрж билээ. Эсээг илүү сайн ойлгох, мөн уншсанаа бусадтай хуваалцах үүднээс эх хэлрүүгээ орчуулах оролдлого хийсэн юмаа. Та бүхэн хараад сайжруулах санал, орчуулгын алдаа мадаг байвал комментоор өгөөрэй . [1]   Гэгээрэл гэж юу вэ? Гэгээрэл гэдэг бол хүн өөртөө бий болгосон балчир байдлаас аа  гарахыг хэлнэ. Балчир байдал гэдэг нь бусдын удирдлага, чиглэлгүйгээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдал юм. Өөрийгөө балчир болгодог шалтгаан нь оюун ухаан дутсанд бус харин оюун ухаанаа бусдын заавар, чиглэлгүй ашиглах шийдэмгий зан, эр зориг дутсанд байдаг.  Sapere aude!     [Танин мэдэх зоригтой бай!]   “Өөрийн оюун ухаанаа ашиглах эр зоригтой бай!”-энэ бол гэгээрлийн уриа. Залхуу, хулчгар байдал нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг, байгаль тэднийг аль хэдийн хөндлөнгийн  удирдлагаас чөлөөлчхөөд байхад ч  (naturalite

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов? Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байс

Хүн бүр адилгүй нь сайхан

Би мөр нэгт Монгол хүмүүсээ хараад гайхаж бахаддаг. Бид цөөхүүлээ ч, үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн ялгаатай байдлаараа ямар ч том улсаас дутахгүй. Монголчуудаа төсөөлөхөөр дэлхий ертөнцөд байдаг бүхий л өнгийг шингээсэн гайхалтай үзэсгэлэнтэй солонго шиг санагддаг. Ингэж бодохоор цөөхөн хүн амтай нэг жижиг улсад амьдарч байгаа биш, харин амьдралыг таньж мэдэх боломж дүүрэн энэ ертөнцийн бүхий л өнгө төрхийг агуулсан гайхамшигт хүмүүстэй хамт амьдарч байна гэж бодогддог юм. Үзэл бодол зөрүүтэй байх заримдаа амаргүй санагддаг. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө шударга ёс, шашин шүтлэг, Монгол хүний мөн чанар гээд л өргөн сэдвээр маргаж тэс өөр үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэн, надад маш ойлгомжтой миний өнцгийг харахгүй байгаад нь бухимдана. Гэхдээ энэ л хүмүүс миний амьдралыг баян болгож, энэ л хүмүүс надад амьдралын олон талыг таниулж байгаа гэдгийг ухаарахаараа талархах сэтгэл төрдөг юм. Үнэндээ Монгол Улсын гурван сая хүн яг над шиг харагддаг, над шиг боддог,