Skip to main content

Posts

Showing posts from October, 2019

Халлоуин

Охин маань ойрын хэдэн өдөр ярьж догдолж байгаа цорын ганц сэдэв нь Халлоуин юм. Ямар дүрд хувирах, хэдэн айлаар явах, хэр их чихэр цуглуулах, хэдэн айл чихэр өгөх бол гээд л … Халлоуин тойрсон энэ ярианаас энэхүү тэмдэглэлийг бичих санаа төрлөө. Учир нь Халлоуин бол Монголчууд бид өөр хоорондоо хамгийн их санал зөрдөг баяр юм. Миний хувьд аливаа баярт дуртайн нэг адилаар Халлоуинд ч бас дуртай. Халлоуины баярт дуртай байх хэдэн энгийн шалтгаан надад бий. Нэгдүгээрт, Халлоуин олон хүүхдийг баярлуулах боломж олгодог. Өөрийнхөө хэрээр өөрчлөгдөж, өхөөрдмөөр хөөрхөн дүртэй, эсвэл айдас төрөм дүртэй болсон хүүхдүүдэд дуртай чихэр, амттанг нь өгч баярласан царайг нь харах үнэхээр сайхан байдаг. Ялангуяа, Монголд цөөхөн айлууд тэмдэглэдэг болохоор зориг гаргаж хаалга тогшоод, айдас, болгоомжлолтойгоор чихэр өгөх үү гэж асууж байгаа царай нь чихэр хараад баяр, талархлаар гэрэлтэхийг харах үнэхээр сайхан байдаг. Хоёрдугаарт, “томчуудад” нэг өдөр хүүхэд шиг аашлах боло