Skip to main content

Posts

Showing posts from May, 2019

Дуугарах ёстой санагдаад...

Өчигдөр МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгаар ТЕГ, Мэргэжлийн хяналтын байгууллага хамтран мах экспортлогч компаниудын агуулахад гэнэтийн шалгалт хийж байгаа талаарх мэдээ үзээд үнэхээр цочирдлоо. Мэдээгээр цэргийн иж бүрэн хувцасласан (хуяг, дуулгатай) хүмүүс нэг хаалгыг эвдэж орсны дараа сэтгүүлч бүсгүй хэдэн өлгөөтэй махны өмнө зогсоод албаны бололтой хүнээс ярилцлага авав. Албаны хүний ярианаас “мах бол стратегийн бүтээгдэхүүн” гэснээс өөр зүйл ойлгосонгүй. Өнөөх сэтгүүлч бүсгүй “Хятадын хөрөнгө оруулалттай компаний мах агуулах өрөө ийм л байна” гэв. Өөрсдийн хөрөнгөөр мах худалдаж аван нөөцөлж, мах экспортлох зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын агуулахад дээрх төсвийн байгууллагууд ямар үндэслэлээр гэнэтийн шалгалт хийгээд, ямар үр дүнд хүрсэн талаар огт тайлбарласангүй. Мэдээг нэвтрүүлж байгаа МҮОНТ-ийг төрийн алив болохгүй үйлдлийн талаар үнэн бодит мэдээллийг улс төрийн нөлөөлөл, хэн нэгнээс хараат бусаар иргэдэд хүргэж, үндэслэл, шалтг