Skip to main content

Posts

Showing posts from September, 2016

Бодрол

Өнгөрсөн хавар хичээлдээ унасан нэг оюутны хамаатан садангууд ирж багштай нь уулзаж байгаатай таарсан юм. Нилээд бухимдсан хоёр эрхэм орж ирэн багшаас яагаад унасан талаар тайлбар шаардав. Багш ч дүн гаргасан материалуудаа үзүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүний дараа өнөөх хоёр нилээд санаа нь зовнингуй буруугаа хүлээн, оюутныг зэмлэж байв. Багшаас та дүнгээ засаад өгч болохгүй юу? Өнөө цагт шударга хэн байгаа юм бэ? Та шударга зан гаргалаа гээд ямар хэрэгтэй юм бэ гэцгээж байгаа нь чих дэлслээ. Тэд "алга болсон" гээд байгаа “шударгатайгаа” нүүр тулаад, үгүй хийх гэж оролдож байгаагаа өөрсдөө анзаарсан бол уу. Гэхдээ гарахдаа нэгийг бодож итгэл өвөрлөн гарсан байх гэж найднам. Ингээд энэ талаар нилээд бодлоо. Шударга байдал, бусдыг хайрлах сэтгэл, эр зориг энэ бүгдийг бид эргэн тойрноосоо хайгаад байна. Тэгээд байхгүй гэдэгт итгэчихээд заримдаа нүдэн дээр чинь байхад анзаарахгүй, анзаарсан ч заавал нэг хар хорон бодлоор үгүйсгэдэг болжээ. Ингээд эцэст нь эргэн тойрны