Skip to main content

Posts

Showing posts from 2021

Кантын "Гэгээрэл гэж юу вэ?" эсээ

Иммануэл Кант нь Германы гүн ухаантан, орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг юм. Тэрээр 19, 20-р зууны философийн гол ойлголтуудыг томъёолж, өнөөдөр ч этик улс төрийн философи, болон өөр олон салбарт онцгой нөлөөтэй байсаар байна. Иммануэл Кантын "Гэгээрэл гэж юу вэ?" эсээг эндээс татаж авна уу.

Кант, “Гэгээрэл гэж юу вэ?” (1784)

Орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг Иммануэл Кант  (Immanuel Kant) -ийн “Гэгээрэл гэж юу вэ?” нэртэй алдартай эсээний англи орчуулгыг уншаад надад маш гүнзгий сэтгэгдэл төрж билээ. Эсээг илүү сайн ойлгох, мөн уншсанаа бусадтай хуваалцах үүднээс эх хэлрүүгээ орчуулах оролдлого хийсэн юмаа. Та бүхэн хараад сайжруулах санал, орчуулгын алдаа мадаг байвал комментоор өгөөрэй . [1]   Гэгээрэл гэж юу вэ? Гэгээрэл гэдэг бол хүн өөртөө бий болгосон балчир байдлаас аа  гарахыг хэлнэ. Балчир байдал гэдэг нь бусдын удирдлага, чиглэлгүйгээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдал юм. Өөрийгөө балчир болгодог шалтгаан нь оюун ухаан дутсанд бус харин оюун ухаанаа бусдын заавар, чиглэлгүй ашиглах шийдэмгий зан, эр зориг дутсанд байдаг.  Sapere aude!     [Танин мэдэх зоригтой бай!]   “Өөрийн оюун ухаанаа ашиглах эр зоригтой бай!”-энэ бол гэгээрлийн уриа. Залхуу, хулчгар байдал нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг, байгаль тэднийг аль хэдийн хөндлөнгийн  удирдлагаас чөлөөлчхөөд байхад ч  (naturalite

Хэн, яах гэж хэлэв?

Монгол авлига  ихтэй улс. 2020 оны байдлаар авлигын  индексээр  111 -д жагсаж байна. [1]  Авлига буюу төрийн өмчийн хулгай, төрийн албыг завхруулан хувийн ашиг сонирхолд ашигладаг луйварт холбогдоогүй төрийн өндөр албан тушаалтан үгүй бололтой. Өмнөх ерөнхийлөгч Х .Баттулга одоогийн парламентад хэлсэн үгэндээ “тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна...2016 оны парламент ч ийм байсан” [2]  гэж хэлснийг сонсоод үнэхээр цочирдож билээ. Хэрэв хэн нэгэн хэвлэл мэдээллээр танай байгууллага, танай компаний талаас илүү нь гэмт хэрэгтэн гэж хэлвэл надад туйлийн доромжлол мэт санагдан нэрээ цэвэрлэх гэж эцэст нь хүртэл хөөцөлдөх байсан. Харин энэ мэдэгдлийг парламент ч, төрийн байгууллагууд ч тоосон шинжгүй өнгөрсөн.   Ер нь сүүлийн үед   төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллээр нэг нэгнээ хулгайч, луйварчин гэж зарлан би бага идсэн, чи их идсэн гэж дуулиан шуугиан тарих нь элбэг боллоо. Ийм мэдээ олон нийтийг нэг хэсэг шуугиулаад замхардаг , н өгө

“Нэг өдрийн цалин” хандив уу эсвэл татвар уу?

Саяхан болсон “Хүүхдийн төлөө фонд”-той холбоотой хуримтлал үүсгэх арга хэмжээ нь  олон нийтэд нээлттэй бөгөөд хүссэн иргэн сайн дураар хандив өгөх боломжтой байв. Гэтэл энэ арга хэмжээнд оролцсон төрийн өндөр албан тушаалтнууд олон мянган ажилчдын нэг өдрийн цалингаас бүрдсэн хандив өргөж эсвэл нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргаж байсан нь гайхширал төрүүлж байлаа. Социализмын үед “нэг өдрийн цалин”-гаа хандивлахыг уриалж иргэдээс мөнгө татдаг байсан бөгөөд тэр үеийн захиргаадалтын тогтолцоондоо ч тохирсон арга байсан. [1] Харин зах зээлийн тогтолцоотой, ардчилсан нийгмийн хандивын аянд ийм уриалга нь хандив цуглуулах талаасаа ч, хувь хүний өмчлөх эрхийн талаасаа ч зохисгүй юм. Хувь хүний орлого, цалинг зөвхөн тухайн хувь хүн шийдэж зарцуулдаг бөгөөд өөр хэнд ч өмнөөс нь шийдэх эрх байхгүй. Хандив өгөх эсэх нь хувь хүний өөрийн таашаал сонирхол, орлого, зарлагын тооцооноос гарсан сайн дурын шийдвэр бөгөөд иймдээ ч хандив хэмээн нэрлэгддэг. Зарим иргэн өг