Skip to main content

Posts

Showing posts from 2016

ИРЭХ ОНД ЯАЖ БАЯЖИХ ВЭ?

Ингэвэл мөнгөтэй болно, тэгвэл бурзайна, баяжина гэх яриа, лекц, пост, имэйл, мессеж харагдах нь элбэг. Агуулгыг нь харахаар ажил хийнэ гэсэн үг хаана нь ч байхгүй. Гэтэл олон хүн итгээд, оролцоод, тараагаад байгааг бодоход ортой ч юм болов уу? Хэрэв ортой бол эдгээр хялбар аргаар олох орлого хаанаас бий болох вэ? Тун сонирхолтой асуулт. Учир нь эдийн засагт “үнэгүй хоол” байдаггүй. Жишээ нь бүгдээрээ “Мөнгөтэй болох ном уншуулаад, арга чарга хэрэглээд” орлоготой болохоо хүлээгээд “зүгээр суувал” лав бүгд өлсөж үхэх байх. Айл өрх ном уншуулаад, хэн нь ч ажил хийхгүй бол бүгдээрээ өлсөж, даарахтай адилхан улсаараа зүгээр суувал идэх хоолгүй, өлсөж даарах л болно. Тэгэхээр “мөнгөтэй болгох хялбар арга” хэрэглэснээр улсын нийт орлого лав өсөхгүй байх. Учир нь эдгээр арга хэрэглэсэн зарим хүмүүс аргандаа найдаад биеийн амар харж, амардаг болвол эдийн засагт бий болох нийт орлого лав өсөхгүй, төдийгүй өмнөхөөсөө буурч мэдэх юм. Ингээд бодохоор өмнөхөөсөө өсч, нэмэгдээгүй, магадгүй

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов? Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байс

Бодрол

Өнгөрсөн хавар хичээлдээ унасан нэг оюутны хамаатан садангууд ирж багштай нь уулзаж байгаатай таарсан юм. Нилээд бухимдсан хоёр эрхэм орж ирэн багшаас яагаад унасан талаар тайлбар шаардав. Багш ч дүн гаргасан материалуудаа үзүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүний дараа өнөөх хоёр нилээд санаа нь зовнингуй буруугаа хүлээн, оюутныг зэмлэж байв. Багшаас та дүнгээ засаад өгч болохгүй юу? Өнөө цагт шударга хэн байгаа юм бэ? Та шударга зан гаргалаа гээд ямар хэрэгтэй юм бэ гэцгээж байгаа нь чих дэлслээ. Тэд "алга болсон" гээд байгаа “шударгатайгаа” нүүр тулаад, үгүй хийх гэж оролдож байгаагаа өөрсдөө анзаарсан бол уу. Гэхдээ гарахдаа нэгийг бодож итгэл өвөрлөн гарсан байх гэж найднам. Ингээд энэ талаар нилээд бодлоо. Шударга байдал, бусдыг хайрлах сэтгэл, эр зориг энэ бүгдийг бид эргэн тойрноосоо хайгаад байна. Тэгээд байхгүй гэдэгт итгэчихээд заримдаа нүдэн дээр чинь байхад анзаарахгүй, анзаарсан ч заавал нэг хар хорон бодлоор үгүйсгэдэг болжээ. Ингээд эцэст нь эргэн тойрны

Итгэлцэл ба эдийн засаг

Итгэлцэл алга хэмээн халаглах хүн олон. Арга ч үгүй биз. Аливаа хамтын ажиллагаа ямар нэгэн хэмжээгээр итгэлцэл агуулдаг бөгөөд эдийн засгийн тогтолцоо итгэлцэлгүйгээр үр ашигтай ажиллаж чадахгүй. Хэн нэгэнд, эсвэл ямар нэг юманд итгэх итгэл гэж бий. Тухайлбал, хэн нэгэнд (субьектэд) итгэх итгэл нь өөртөө итгэх итгэл, хамтрагчдаа итгэх итгэл, төрд итгэх итгэл зэрэг байхад, юманд (обьектод) итгэх итгэлийн жишээ нь бүтээгдэхүүнд итгэх итгэл, тураах хөтөлбөрт итгэх итгэлээс авахуулаад шашинд итгэх итгэл, төрийн бодлогод итгэх итгэл зэрэг юм. Итгэлцэл гэдэг нь харилцан бие биедээ итгэнэ гэсэн утгатай тул субьектүүдийн хооронд л үүснэ. Хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд итгэх итгэл “байна” эсвэл “байхгүй”. Итгэл байгаа бол эргэлзээ байхгүй. Итгэлд зэрэглэл байхгүй. Бага зэрэг итгэж байна, бараг итгэж байна гэдэг нь “эргэлзээ их байна”, “эргэлзээ бага байна” гэсэн утгатай. Мөн “Итгэл үзүүлэх” гэдэг нь “итгэл байгаа” гэсэн баталгаа болохгүй. Та хэн нэгэнд таны итгэлийг олох боломж олгох гэж