Skip to main content

Posts

Showing posts from January, 2021

“Нэг өдрийн цалин” хандив уу эсвэл татвар уу?

Саяхан болсон “Хүүхдийн төлөө фонд”-той холбоотой хуримтлал үүсгэх арга хэмжээ нь  олон нийтэд нээлттэй бөгөөд хүссэн иргэн сайн дураар хандив өгөх боломжтой байв. Гэтэл энэ арга хэмжээнд оролцсон төрийн өндөр албан тушаалтнууд олон мянган ажилчдын нэг өдрийн цалингаас бүрдсэн хандив өргөж эсвэл нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргаж байсан нь гайхширал төрүүлж байлаа. Социализмын үед “нэг өдрийн цалин”-гаа хандивлахыг уриалж иргэдээс мөнгө татдаг байсан бөгөөд тэр үеийн захиргаадалтын тогтолцоондоо ч тохирсон арга байсан. [1] Харин зах зээлийн тогтолцоотой, ардчилсан нийгмийн хандивын аянд ийм уриалга нь хандив цуглуулах талаасаа ч, хувь хүний өмчлөх эрхийн талаасаа ч зохисгүй юм. Хувь хүний орлого, цалинг зөвхөн тухайн хувь хүн шийдэж зарцуулдаг бөгөөд өөр хэнд ч өмнөөс нь шийдэх эрх байхгүй. Хандив өгөх эсэх нь хувь хүний өөрийн таашаал сонирхол, орлого, зарлагын тооцооноос гарсан сайн дурын шийдвэр бөгөөд иймдээ ч хандив хэмээн нэрлэгддэг. Зарим иргэн өг