Skip to main content

Posts

Showing posts from 2017

“САЙХАН” САНАА ХҮССЭН ҮР ДҮНД ХҮРЭХ БАТАЛГАА БИШ: ЦЭВЭР АГААР ХӨТӨЛБӨР БА УТАА

Монголд аливаа асуудлыг төрөөр шийдүүлэх гэж шаарддаг, шахдаг уламжлал бат бөх оршсоор. Төрд итгэсээр, төсөв мөнгөө томсгосоор. Төрөөс ч “сайхан, сайхан” санал, санаачлага гарган бидний асуудлыг шийдэхээ амлаж, төсөл хөтөлбөр боловсруулан тэрбум тэрбумаар нь хөрөнгө мөнгө батлуулна. Гэхдээ энэ уламжлал өөрчлөгдөх цаг болоогүй юу... Өнөөдөр УБ хотод гадаах байтугай байшин доторхи ч харагдахааргүй өтгөн утаа суунаглан байна. Хэдхэн жилийн өмнө УБ хотын агаарын бохирдлыг арилгах хөтөлбөр боловсруулан төсөв мөнгө хуваарилж байхад энэ “сайхан” санааг иргэн бүр дэмжиж, утааны асуудал шийдэгдэх нь хэмээн хүлээж байж билээ. Өдгөө 240 тэрбумаар тогтохгүй их хөрөнгө мөнгийг утааг арилгаж, агаарын чанарыг сайжруулахад зарцуулчихсан, өч төчнөөн үйл ажиллагаа хэрэгжүүлчихсэн гэж байгаа ч 100 метрийн цаана юу байгаа нь харагдахгүй утаан дунд иргэд бухимдан сууна. Санаа нь “сайхан” байх нь үр дүнд хүрэх баталгаа болдоггүйн нэг жишээ энэ ажгуу. Харин төр засгийн удирдлагууд юу ч болоо

Хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Өнөөдөр архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн сүүлийн өдөр. 2016 оны 1 сарын 16-ны өдөр Баянгол дүүрэгт 5 иргэн хордож нас барсан шалтгааныг тодруулахаар шинжилгээ хийх хугацаанд нийслэлд 3 хоногийн турш (1 сарын 18-20) архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэр гарчээ. [1]   Харин шинжилгээний хариу өнөөдөр гарахаар хүлээгдэж байсан ч, албаныхан мэдээлэл хийсэнгүй. Уг нь хүнсний аюулгүй байдал, чанар, стандартыг хянаж, сахиулах ёстой байгууллага, хариуцсан албан тушаалтан нь хариуцлага хүлээх ёстой байлтай. Гэтэл энэ шийдвэрээрээ уг байгууллагыг татвар төлөн санхүүжүүлдэг иргэдтэйгээ хариуцлага тооцсон   хэрэг боллоо. Энэ шийдвэрийн ард жижиг бизнес эрхэлдэг хичнээн аж ахуйн нэгжийн 3 өдрийн орлого тасарч, угийн хүнд байдалд байгаа бизнесийнхэнд нийт хэр их алдагдал авч ирснийг тооцоолж үзвэл хэдэн төгрөг болох бол? 9600 гаруй аж ахуйн нэгжийг шалгасан гэсэн мэдээллийг ашиглаад өдөрт хамгийн багадаа 20000 төгрөгийн орлого олдог гэж үзээд тооцоо