Skip to main content

Хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Өнөөдөр архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн сүүлийн өдөр.

2016 оны 1 сарын 16-ны өдөр Баянгол дүүрэгт 5 иргэн хордож нас барсан шалтгааныг тодруулахаар шинжилгээ хийх хугацаанд нийслэлд 3 хоногийн турш (1 сарын 18-20) архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэр гарчээ.[1] Харин шинжилгээний хариу өнөөдөр гарахаар хүлээгдэж байсан ч, албаныхан мэдээлэл хийсэнгүй.

Уг нь хүнсний аюулгүй байдал, чанар, стандартыг хянаж, сахиулах ёстой байгууллага, хариуцсан албан тушаалтан нь хариуцлага хүлээх ёстой байлтай. Гэтэл энэ шийдвэрээрээ уг байгууллагыг татвар төлөн санхүүжүүлдэг иргэдтэйгээ хариуцлага тооцсон  хэрэг боллоо. Энэ шийдвэрийн ард жижиг бизнес эрхэлдэг хичнээн аж ахуйн нэгжийн 3 өдрийн орлого тасарч, угийн хүнд байдалд байгаа бизнесийнхэнд нийт хэр их алдагдал авч ирснийг тооцоолж үзвэл хэдэн төгрөг болох бол? 9600 гаруй аж ахуйн нэгжийг шалгасан гэсэн мэдээллийг ашиглаад өдөрт хамгийн багадаа 20000 төгрөгийн орлого олдог гэж үзээд тооцоо хийвэл хамгийн багадаа 600-аад сая төгрөгийн алдагдал гарч байна.[2]

Түүнчлэн, эдгээр бизнесийн цаана хэдэн хүний орлого буурсан, хэдэн өдрийн цалин хасагдсан, хэдэн хүн амьдарлынхаа баярт үйл явдлыг тэмдэглэхээр төлөвлөсөн байснаа гэнэтийн энэ шийдвэрээс болж цуцалсан, гэх зэрэг нөлөөг яривал энэ тоо үүнээс хэд дахин өндөр болохыг төсөөлөхөд бэрх юм.  

Уг шийдвэрээс болж хэдэн аж ахуйн нэгж нууцаар ажиллаж, хэдэн чанаргүй архи дамаар зарагдсан бол? Хуулийн дагуу бүтээгдэхүүн худалдаж авч байгаа хүмүүс чанар стандартын шаардлага тавих эрхтэй бол, хууль бусаар худалдаж авч байгаа хүмүүс юу олдсоныг л авах нь тодорхой. Түүнчлэн хэвийн хуваарийн дагуу ажлаа гүйцэтгэдэг хэдэн ажилтан илүү цагаар ажиллаж, хэдэн ажилтан ар гэртээ хийх ажлаа хойшлуулсан бол? 352 ажилтан нийт 9600 гаруй аж ахуйн нэгж шалгасан гэж мэдээлснээс үзэхэд өдөрт 9-13 аж ахуйн нэгж шалгаж байсан эдгээр ажилтнуудад унтах цаг гаргахад ч хэцүү байсан бол уу.

Бараг архинаас болж хордсон эсэх нь ч тодорхойгүй байхад гаргасан энэхүү шийдвэр үнэхээр хачирхалтай бөгөөд хичнээн хүнд ямар үр дагавар, хэр хэмжээний зардал авчрахыг тооцсон эсэх нь эргэлзээтэй. Энэ янзаар Улаанбаатарт нэг эсвэл нэг хэсэг албан тушаалтан нийлээд зоргоороо шийдвэр гаргаж иргэдийн өдөр тутмын амьдарлын хэвийн байдлыг алдагдуулж, бусниулдаг жишиг тогтжээ.


Comments

Popular posts from this blog

Кант, “Гэгээрэл гэж юу вэ?” (1784)

Орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг Иммануэл Кант  (Immanuel Kant) -ийн “Гэгээрэл гэж юу вэ?” нэртэй алдартай эсээний англи орчуулгыг уншаад надад маш гүнзгий сэтгэгдэл төрж билээ. Эсээг илүү сайн ойлгох, мөн уншсанаа бусадтай хуваалцах үүднээс эх хэлрүүгээ орчуулах оролдлого хийсэн юмаа. Та бүхэн хараад сайжруулах санал, орчуулгын алдаа мадаг байвал комментоор өгөөрэй . [1]   Гэгээрэл гэж юу вэ? Гэгээрэл гэдэг бол хүн өөртөө бий болгосон балчир байдлаас аа  гарахыг хэлнэ. Балчир байдал гэдэг нь бусдын удирдлага, чиглэлгүйгээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдал юм. Өөрийгөө балчир болгодог шалтгаан нь оюун ухаан дутсанд бус харин оюун ухаанаа бусдын заавар, чиглэлгүй ашиглах шийдэмгий зан, эр зориг дутсанд байдаг.  Sapere aude!     [Танин мэдэх зоригтой бай!]   “Өөрийн оюун ухаанаа ашиглах эр зоригтой бай!”-энэ бол гэгээрлийн уриа. Залхуу, хулчгар байдал нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг, байгаль тэднийг аль хэдийн хөндлөнгийн  удирдлагаас чөлөөлчхөөд байхад ч  (naturalite

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов? Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байс

Хүн бүр адилгүй нь сайхан

Би мөр нэгт Монгол хүмүүсээ хараад гайхаж бахаддаг. Бид цөөхүүлээ ч, үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн ялгаатай байдлаараа ямар ч том улсаас дутахгүй. Монголчуудаа төсөөлөхөөр дэлхий ертөнцөд байдаг бүхий л өнгийг шингээсэн гайхалтай үзэсгэлэнтэй солонго шиг санагддаг. Ингэж бодохоор цөөхөн хүн амтай нэг жижиг улсад амьдарч байгаа биш, харин амьдралыг таньж мэдэх боломж дүүрэн энэ ертөнцийн бүхий л өнгө төрхийг агуулсан гайхамшигт хүмүүстэй хамт амьдарч байна гэж бодогддог юм. Үзэл бодол зөрүүтэй байх заримдаа амаргүй санагддаг. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө шударга ёс, шашин шүтлэг, Монгол хүний мөн чанар гээд л өргөн сэдвээр маргаж тэс өөр үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэн, надад маш ойлгомжтой миний өнцгийг харахгүй байгаад нь бухимдана. Гэхдээ энэ л хүмүүс миний амьдралыг баян болгож, энэ л хүмүүс надад амьдралын олон талыг таниулж байгаа гэдгийг ухаарахаараа талархах сэтгэл төрдөг юм. Үнэндээ Монгол Улсын гурван сая хүн яг над шиг харагддаг, над шиг боддог,