Skip to main content

Posts

“САЙХАН” САНАА ХҮССЭН ҮР ДҮНД ХҮРЭХ БАТАЛГАА БИШ: ЦЭВЭР АГААР ХӨТӨЛБӨР БА УТАА

Монголд аливаа асуудлыг төрөөр шийдүүлэх гэж шаарддаг, шахдаг уламжлал бат бөх оршсоор. Төрд итгэсээр, төсөв мөнгөө томсгосоор. Төрөөс ч “сайхан, сайхан” санал, санаачлага гарган бидний асуудлыг шийдэхээ амлаж, төсөл хөтөлбөр боловсруулан тэрбум тэрбумаар нь хөрөнгө мөнгө батлуулна.
Гэхдээ энэ уламжлал өөрчлөгдөх цаг болоогүй юу...
Өнөөдөр УБ хотод гадаах байтугай байшин доторхи ч харагдахааргүй өтгөн утаа суунаглан байна. Хэдхэн жилийн өмнө УБ хотын агаарын бохирдлыг арилгах хөтөлбөр боловсруулан төсөв мөнгө хуваарилж байхад энэ “сайхан” санааг иргэн бүр дэмжиж, утааны асуудал шийдэгдэх нь хэмээн хүлээж байж билээ. Өдгөө 240 тэрбумаар тогтохгүй их хөрөнгө мөнгийг утааг арилгаж, агаарын чанарыг сайжруулахад зарцуулчихсан, өч төчнөөн үйл ажиллагаа хэрэгжүүлчихсэн гэж байгаа ч 100 метрийн цаана юу байгаа нь харагдахгүй утаан дунд иргэд бухимдан сууна.
Санаа нь “сайхан” байх нь үр дүнд хүрэх баталгаа болдоггүйн нэг жишээ энэ ажгуу.
Харин төр засгийн удирдлагууд юу ч болоогүй мэт өнөө…
Recent posts

Хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Өнөөдөр архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн сүүлийн өдөр.
2016 оны 1 сарын 16-ны өдөр Баянгол дүүрэгт 5 иргэн хордож нас барсан шалтгааныг тодруулахаар шинжилгээ хийх хугацаанд нийслэлд 3 хоногийн турш (1 сарын 18-20) архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэр гарчээ.[1]Харин шинжилгээний хариу өнөөдөр гарахаар хүлээгдэж байсан ч, албаныхан мэдээлэл хийсэнгүй.
Уг нь хүнсний аюулгүй байдал, чанар, стандартыг хянаж, сахиулах ёстой байгууллага, хариуцсан албан тушаалтан нь хариуцлага хүлээх ёстой байлтай. Гэтэл энэ шийдвэрээрээ уг байгууллагыг татвар төлөн санхүүжүүлдэг иргэдтэйгээ хариуцлага тооцсон хэрэг боллоо. Энэ шийдвэрийн ард жижиг бизнес эрхэлдэг хичнээн аж ахуйн нэгжийн 3 өдрийн орлого тасарч, угийн хүнд байдалд байгаа бизнесийнхэнд нийт хэр их алдагдал авч ирснийг тооцоолж үзвэл хэдэн төгрөг болох бол? 9600 гаруй аж ахуйн нэгжийг шалгасан гэсэн мэдээллийг ашиглаад өдөрт хамгийн багадаа 20000 төгрөгийн орлого олдог гэж үзээд тооцоо хийвэл хамгийн …

ИРЭХ ОНД ЯАЖ БАЯЖИХ ВЭ?

Ингэвэл мөнгөтэй болно, тэгвэл бурзайна, баяжина гэх яриа, лекц, пост, имэйл, мессеж харагдах нь элбэг. Агуулгыг нь харахаар ажил хийнэ гэсэн үг хаана нь ч байхгүй. Гэтэл олон хүн итгээд, оролцоод, тараагаад байгааг бодоход ортой ч юм болов уу? Хэрэв ортой бол эдгээр хялбар аргаар олох орлого хаанаас бий болох вэ? Тун сонирхолтой асуулт. Учир нь эдийн засагт “үнэгүй хоол” байдаггүй.
Жишээ нь бүгдээрээ “Мөнгөтэй болох ном уншуулаад, арга чарга хэрэглээд” орлоготой болохоо хүлээгээд “зүгээр суувал” лав бүгд өлсөж үхэх байх. Айл өрх ном уншуулаад, хэн нь ч ажил хийхгүй бол бүгдээрээ өлсөж, даарахтай адилхан улсаараа зүгээр суувал идэх хоолгүй, өлсөж даарах л болно. Тэгэхээр “мөнгөтэй болгох хялбар арга” хэрэглэснээр улсын нийт орлого лав өсөхгүй байх. Учир нь эдгээр арга хэрэглэсэн зарим хүмүүс аргандаа найдаад биеийн амар харж, амардаг болвол эдийн засагт бий болох нийт орлого лав өсөхгүй, төдийгүй өмнөхөөсөө буурч мэдэх юм.
Ингээд бодохоор өмнөхөөсөө өсч, нэмэгдээгүй, магадгүй багассан …

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов?
Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байсан, амь зу…