Skip to main content

“САЙХАН” САНАА ХҮССЭН ҮР ДҮНД ХҮРЭХ БАТАЛГАА БИШ: ЦЭВЭР АГААР ХӨТӨЛБӨР БА УТАА

Монголд аливаа асуудлыг төрөөр шийдүүлэх гэж шаарддаг, шахдаг уламжлал бат бөх оршсоор. Төрд итгэсээр, төсөв мөнгөө томсгосоор. Төрөөс ч “сайхан, сайхан” санал, санаачлага гарган бидний асуудлыг шийдэхээ амлаж, төсөл хөтөлбөр боловсруулан тэрбум тэрбумаар нь хөрөнгө мөнгө батлуулна.

Гэхдээ энэ уламжлал өөрчлөгдөх цаг болоогүй юу...

Өнөөдөр УБ хотод гадаах байтугай байшин доторхи ч харагдахааргүй өтгөн утаа суунаглан байна. Хэдхэн жилийн өмнө УБ хотын агаарын бохирдлыг арилгах хөтөлбөр боловсруулан төсөв мөнгө хуваарилж байхад энэ “сайхан” санааг иргэн бүр дэмжиж, утааны асуудал шийдэгдэх нь хэмээн хүлээж байж билээ. Өдгөө 240 тэрбумаар тогтохгүй их хөрөнгө мөнгийг утааг арилгаж, агаарын чанарыг сайжруулахад зарцуулчихсан, өч төчнөөн үйл ажиллагаа хэрэгжүүлчихсэн гэж байгаа ч 100 метрийн цаана юу байгаа нь харагдахгүй утаан дунд иргэд бухимдан сууна.

Санаа нь “сайхан” байх нь үр дүнд хүрэх баталгаа болдоггүйн нэг жишээ энэ ажгуу.

Харин төр засгийн удирдлагууд юу ч болоогүй мэт өнөөх л утааг бууруулж, ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулахаа амлалтаа өгсөөр, төсөв мөнгөө хуваарилсаар л… Утаагаа яагаад бууруулж чадаагүй болохоо тайлбарлаж, хариуцсан этгээдүүдтэй хариуцлага тооцох талаар таг дуугүй…

Төр засаг ч яахав байдагаараа: өнөөх л хариуцлагагүй, хоосон амласан, хөрөнгө мөнгө шаардсан. Харин иргэд итгэсээр, төсөв мөнгийг нь өсгөсөөр байх уу?


Comments

Popular posts from this blog

ИРЭХ ОНД ЯАЖ БАЯЖИХ ВЭ?

Ингэвэл мөнгөтэй болно, тэгвэл бурзайна, баяжина гэх яриа, лекц, пост, имэйл, мессеж харагдах нь элбэг. Агуулгыг нь харахаар ажил хийнэ гэсэн үг хаана нь ч байхгүй. Гэтэл олон хүн итгээд, оролцоод, тараагаад байгааг бодоход ортой ч юм болов уу? Хэрэв ортой бол эдгээр хялбар аргаар олох орлого хаанаас бий болох вэ? Тун сонирхолтой асуулт. Учир нь эдийн засагт “үнэгүй хоол” байдаггүй.
Жишээ нь бүгдээрээ “Мөнгөтэй болох ном уншуулаад, арга чарга хэрэглээд” орлоготой болохоо хүлээгээд “зүгээр суувал” лав бүгд өлсөж үхэх байх. Айл өрх ном уншуулаад, хэн нь ч ажил хийхгүй бол бүгдээрээ өлсөж, даарахтай адилхан улсаараа зүгээр суувал идэх хоолгүй, өлсөж даарах л болно. Тэгэхээр “мөнгөтэй болгох хялбар арга” хэрэглэснээр улсын нийт орлого лав өсөхгүй байх. Учир нь эдгээр арга хэрэглэсэн зарим хүмүүс аргандаа найдаад биеийн амар харж, амардаг болвол эдийн засагт бий болох нийт орлого лав өсөхгүй, төдийгүй өмнөхөөсөө буурч мэдэх юм.
Ингээд бодохоор өмнөхөөсөө өсч, нэмэгдээгүй, магадгүй багассан …

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов?
Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байсан, амь зу…

Бодрол

Өнгөрсөн хавар хичээлдээ унасан нэг оюутны хамаатан садангууд ирж багштай нь уулзаж байгаатай таарсан юм. Нилээд бухимдсан хоёр эрхэм орж ирэн багшаас яагаад унасан талаар тайлбар шаардав. Багш ч дүн гаргасан материалуудаа үзүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүний дараа өнөөх хоёр нилээд санаа нь зовнингуй буруугаа хүлээн, оюутныг зэмлэж байв. Багшаас та дүнгээ засаад өгч болохгүй юу? Өнөө цагт шударга хэн байгаа юм бэ? Та шударга зан гаргалаа гээд ямар хэрэгтэй юм бэ гэцгээж байгаа нь чих дэлслээ. Тэд "алга болсон" гээд байгаа “шударгатайгаа” нүүр тулаад, үгүй хийх гэж оролдож байгаагаа өөрсдөө анзаарсан бол уу. Гэхдээ гарахдаа нэгийг бодож итгэл өвөрлөн гарсан байх гэж найднам.
Ингээд энэ талаар нилээд бодлоо. Шударга байдал, бусдыг хайрлах сэтгэл, эр зориг энэ бүгдийг бид эргэн тойрноосоо хайгаад байна. Тэгээд байхгүй гэдэгт итгэчихээд заримдаа нүдэн дээр чинь байхад анзаарахгүй, анзаарсан ч заавал нэг хар хорон бодлоор үгүйсгэдэг болжээ. Ингээд эцэст нь эргэн тойрны хүмү…