Skip to main content

ИРЭХ ОНД ЯАЖ БАЯЖИХ ВЭ?

Ингэвэл мөнгөтэй болно, тэгвэл бурзайна, баяжина гэх яриа, лекц, пост, имэйл, мессеж харагдах нь элбэг. Агуулгыг нь харахаар ажил хийнэ гэсэн үг хаана нь ч байхгүй. Гэтэл олон хүн итгээд, оролцоод, тараагаад байгааг бодоход ортой ч юм болов уу? Хэрэв ортой бол эдгээр хялбар аргаар олох орлого хаанаас бий болох вэ? Тун сонирхолтой асуулт. Учир нь эдийн засагт “үнэгүй хоол” байдаггүй.

Жишээ нь бүгдээрээ “Мөнгөтэй болох ном уншуулаад, арга чарга хэрэглээд” орлоготой болохоо хүлээгээд “зүгээр суувал” лав бүгд өлсөж үхэх байх. Айл өрх ном уншуулаад, хэн нь ч ажил хийхгүй бол бүгдээрээ өлсөж, даарахтай адилхан улсаараа зүгээр суувал идэх хоолгүй, өлсөж даарах л болно. Тэгэхээр “мөнгөтэй болгох хялбар арга” хэрэглэснээр улсын нийт орлого лав өсөхгүй байх. Учир нь эдгээр арга хэрэглэсэн зарим хүмүүс аргандаа найдаад биеийн амар харж, амардаг болвол эдийн засагт бий болох нийт орлого лав өсөхгүй, төдийгүй өмнөхөөсөө буурч мэдэх юм.

Ингээд бодохоор өмнөхөөсөө өсч, нэмэгдээгүй, магадгүй багассан орлогоос л хэн нь илүү хүртэх вэ гэдэгт эдгээр арга нөлөөлөх нь ээ. Үүнийг орлого дахин хуваарилалт гэдэг. Мөнгө олох хялбар аргыг хэрэглэсэнээр хэн нэгэн баяжиж байгаа бол тэр орлого нь хөдөлмөрлөж, бүтээж буй хүний орлогоос хасагдаж байгаа байх нь. Өөрөөр хэлбэл, “АЖИЛЛАХЫГ НЬ ЧИ АЖИЛЛА, ААХИЛАХЫГ НЬ БИ ААХИЛЪЯ” гэдэг аргууд гэж нэрлэмээр ч юм уу.

Маргаангүй орлого өсгөдөг өөр нэг арга бол илүү их, илүү бүтээмжтэй ажиллах юм. Дээрхээс ялгаатай нь ажил хийж олсон мөнгө бол өөрөө бүтээж бий болгосон орлого. Гутал үйлдвэрлэж олсон ч бай, гутал засаж олсон ч бай, гутал тосолж олсон ч бай адилхан л хувь хүний бүтээсэн орлого, ажил хийж олсон мөнгө. Ингээд бодохоор ажил хийж байгаа хүн бүр үйлдвэрийн эзэн ч бай, үйлчлэгч ч бай, өвлийн хүйтэнд самар аягалан зардаг нэгэн ч бай ялгаагүй орлого бүтээгчид юм. ХЭНЭЭС Ч ГУЙГААГҮЙ, ӨӨРӨӨ БҮТЭЭСЭН, ХЭНД Ч “МИНИЙХ” ГЭЖ БАРДАМ ХЭЛЭХ, АЖИЛ ХИЙЖ ОЛСОН МӨНГӨ САЙХАН. Ирэх онд сайн ажиллаж, их мөнгө олноо.

Comments

Popular posts from this blog

Кант, “Гэгээрэл гэж юу вэ?” (1784)

Орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг Иммануэл Кант  (Immanuel Kant) -ийн “Гэгээрэл гэж юу вэ?” нэртэй алдартай эсээний англи орчуулгыг уншаад надад маш гүнзгий сэтгэгдэл төрж билээ. Эсээг илүү сайн ойлгох, мөн уншсанаа бусадтай хуваалцах үүднээс эх хэлрүүгээ орчуулах оролдлого хийсэн юмаа. Та бүхэн хараад сайжруулах санал, орчуулгын алдаа мадаг байвал комментоор өгөөрэй . [1]   Гэгээрэл гэж юу вэ? Гэгээрэл гэдэг бол хүн өөртөө бий болгосон балчир байдлаас аа  гарахыг хэлнэ. Балчир байдал гэдэг нь бусдын удирдлага, чиглэлгүйгээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдал юм. Өөрийгөө балчир болгодог шалтгаан нь оюун ухаан дутсанд бус харин оюун ухаанаа бусдын заавар, чиглэлгүй ашиглах шийдэмгий зан, эр зориг дутсанд байдаг.  Sapere aude!     [Танин мэдэх зоригтой бай!]   “Өөрийн оюун ухаанаа ашиглах эр зоригтой бай!”-энэ бол гэгээрлийн уриа. Залхуу, хулчгар байдал нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг, байгаль тэднийг аль хэдийн хөндлөнгийн  удирдлагаас чөлөөлчхөөд байхад ч  (naturalite

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов? Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байс

Хүн бүр адилгүй нь сайхан

Би мөр нэгт Монгол хүмүүсээ хараад гайхаж бахаддаг. Бид цөөхүүлээ ч, үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн ялгаатай байдлаараа ямар ч том улсаас дутахгүй. Монголчуудаа төсөөлөхөөр дэлхий ертөнцөд байдаг бүхий л өнгийг шингээсэн гайхалтай үзэсгэлэнтэй солонго шиг санагддаг. Ингэж бодохоор цөөхөн хүн амтай нэг жижиг улсад амьдарч байгаа биш, харин амьдралыг таньж мэдэх боломж дүүрэн энэ ертөнцийн бүхий л өнгө төрхийг агуулсан гайхамшигт хүмүүстэй хамт амьдарч байна гэж бодогддог юм. Үзэл бодол зөрүүтэй байх заримдаа амаргүй санагддаг. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө шударга ёс, шашин шүтлэг, Монгол хүний мөн чанар гээд л өргөн сэдвээр маргаж тэс өөр үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэн, надад маш ойлгомжтой миний өнцгийг харахгүй байгаад нь бухимдана. Гэхдээ энэ л хүмүүс миний амьдралыг баян болгож, энэ л хүмүүс надад амьдралын олон талыг таниулж байгаа гэдгийг ухаарахаараа талархах сэтгэл төрдөг юм. Үнэндээ Монгол Улсын гурван сая хүн яг над шиг харагддаг, над шиг боддог,