Иммануэл Кант нь Германы гүн ухаантан, орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг юм. Тэрээр 19, 20-р зууны философийн гол ойлголтуудыг томъёолж, өнөөдөр ч этик улс төрийн философи, болон өөр олон салбарт онцгой нөлөөтэй байсаар байна. Иммануэл Кантын "Гэгээрэл гэж юу вэ?" эсээг эндээс татаж авна уу.
Орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг Иммануэл Кант (Immanuel Kant) -ийн “Гэгээрэл гэж юу вэ?” нэртэй алдартай эсээний англи орчуулгыг уншаад надад маш гүнзгий сэтгэгдэл төрж билээ. Эсээг илүү сайн ойлгох, мөн уншсанаа бусадтай хуваалцах үүднээс эх хэлрүүгээ орчуулах оролдлого хийсэн юмаа. Та бүхэн хараад сайжруулах санал, орчуулгын алдаа мадаг байвал комментоор өгөөрэй . [1] Гэгээрэл гэж юу вэ? Гэгээрэл гэдэг бол хүн өөртөө бий болгосон балчир байдлаас аа гарахыг хэлнэ. Балчир байдал гэдэг нь бусдын удирдлага, чиглэлгүйгээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдал юм. Өөрийгөө балчир болгодог шалтгаан нь оюун ухаан дутсанд бус харин оюун ухаанаа бусдын заавар, чиглэлгүй ашиглах шийдэмгий зан, эр зориг дутсанд байдаг. Sapere aude! [Танин мэдэх зоригтой бай!] “Өөрийн оюун ухаанаа ашиглах эр зоригтой бай!”-энэ бол гэгээрлийн уриа. Залхуу, хулчгар байдал нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг, байгаль тэднийг аль хэдийн хөндлөнгийн у...
Comments
Post a Comment