Өнөөдөр архи
согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн сүүлийн өдөр.
2016 оны 1 сарын
16-ны өдөр Баянгол дүүрэгт 5 иргэн хордож нас барсан шалтгааныг тодруулахаар
шинжилгээ хийх хугацаанд нийслэлд 3 хоногийн турш (1 сарын 18-20) архи,
согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэр гарчээ.[1] Харин шинжилгээний хариу өнөөдөр гарахаар хүлээгдэж байсан ч, албаныхан
мэдээлэл хийсэнгүй.
Уг нь хүнсний
аюулгүй байдал, чанар, стандартыг хянаж, сахиулах ёстой байгууллага, хариуцсан
албан тушаалтан нь хариуцлага хүлээх ёстой байлтай. Гэтэл энэ шийдвэрээрээ уг
байгууллагыг татвар төлөн санхүүжүүлдэг иргэдтэйгээ хариуцлага тооцсон хэрэг боллоо. Энэ шийдвэрийн ард жижиг бизнес
эрхэлдэг хичнээн аж ахуйн нэгжийн 3 өдрийн орлого тасарч, угийн хүнд байдалд
байгаа бизнесийнхэнд нийт хэр их алдагдал авч ирснийг тооцоолж үзвэл хэдэн
төгрөг болох бол? 9600 гаруй аж ахуйн нэгжийг шалгасан гэсэн мэдээллийг
ашиглаад өдөрт хамгийн багадаа 20000 төгрөгийн орлого олдог гэж үзээд тооцоо хийвэл
хамгийн багадаа 600-аад сая төгрөгийн алдагдал гарч байна.[2]
Түүнчлэн, эдгээр
бизнесийн цаана хэдэн хүний орлого буурсан, хэдэн өдрийн цалин хасагдсан, хэдэн
хүн амьдарлынхаа баярт үйл явдлыг тэмдэглэхээр төлөвлөсөн байснаа гэнэтийн энэ
шийдвэрээс болж цуцалсан, гэх зэрэг нөлөөг яривал энэ тоо үүнээс хэд дахин
өндөр болохыг төсөөлөхөд бэрх юм.
Уг шийдвэрээс
болж хэдэн аж ахуйн нэгж нууцаар ажиллаж, хэдэн чанаргүй архи дамаар зарагдсан
бол? Хуулийн дагуу бүтээгдэхүүн худалдаж авч байгаа хүмүүс чанар стандартын
шаардлага тавих эрхтэй бол, хууль бусаар худалдаж авч байгаа хүмүүс юу олдсоныг
л авах нь тодорхой. Түүнчлэн хэвийн хуваарийн дагуу ажлаа гүйцэтгэдэг хэдэн
ажилтан илүү цагаар ажиллаж, хэдэн ажилтан ар гэртээ хийх ажлаа хойшлуулсан
бол? 352 ажилтан нийт 9600 гаруй аж ахуйн нэгж шалгасан гэж мэдээлснээс үзэхэд өдөрт
9-13 аж ахуйн нэгж шалгаж байсан эдгээр ажилтнуудад унтах цаг гаргахад ч хэцүү
байсан бол уу.
Бараг архинаас
болж хордсон эсэх нь ч тодорхойгүй байхад гаргасан энэхүү шийдвэр үнэхээр хачирхалтай
бөгөөд хичнээн хүнд ямар үр дагавар, хэр хэмжээний зардал авчрахыг тооцсон эсэх
нь эргэлзээтэй. Энэ янзаар Улаанбаатарт нэг эсвэл нэг хэсэг албан тушаалтан
нийлээд зоргоороо шийдвэр гаргаж иргэдийн өдөр тутмын амьдарлын хэвийн байдлыг
алдагдуулж, бусниулдаг жишиг тогтжээ.
Comments
Post a Comment