Skip to main content

Posts

Бодрол

Өнгөрсөн хавар хичээлдээ унасан нэг оюутны хамаатан садангууд ирж багштай нь уулзаж байгаатай таарсан юм. Нилээд бухимдсан хоёр эрхэм орж ирэн багшаас яагаад унасан талаар тайлбар шаардав. Багш ч дүн гаргасан материалуудаа үзүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүний дараа өнөөх хоёр нилээд санаа нь зовнингуй буруугаа хүлээн, оюутныг зэмлэж байв. Багшаас та дүнгээ засаад өгч болохгүй юу? Өнөө цагт шударга хэн байгаа юм бэ? Та шударга зан гаргалаа гээд ямар хэрэгтэй юм бэ гэцгээж байгаа нь чих дэлслээ. Тэд "алга болсон" гээд байгаа “шударгатайгаа” нүүр тулаад, үгүй хийх гэж оролдож байгаагаа өөрсдөө анзаарсан бол уу. Гэхдээ гарахдаа нэгийг бодож итгэл өвөрлөн гарсан байх гэж найднам. Ингээд энэ талаар нилээд бодлоо. Шударга байдал, бусдыг хайрлах сэтгэл, эр зориг энэ бүгдийг бид эргэн тойрноосоо хайгаад байна. Тэгээд байхгүй гэдэгт итгэчихээд заримдаа нүдэн дээр чинь байхад анзаарахгүй, анзаарсан ч заавал нэг хар хорон бодлоор үгүйсгэдэг болжээ. Ингээд эцэст нь эргэн тойрны ...

Итгэлцэл ба эдийн засаг

Итгэлцэл алга хэмээн халаглах хүн олон. Арга ч үгүй биз. Аливаа хамтын ажиллагаа ямар нэгэн хэмжээгээр итгэлцэл агуулдаг бөгөөд эдийн засгийн тогтолцоо итгэлцэлгүйгээр үр ашигтай ажиллаж чадахгүй. Хэн нэгэнд, эсвэл ямар нэг юманд итгэх итгэл гэж бий. Тухайлбал, хэн нэгэнд (субьектэд) итгэх итгэл нь өөртөө итгэх итгэл, хамтрагчдаа итгэх итгэл, төрд итгэх итгэл зэрэг байхад, юманд (обьектод) итгэх итгэлийн жишээ нь бүтээгдэхүүнд итгэх итгэл, тураах хөтөлбөрт итгэх итгэлээс авахуулаад шашинд итгэх итгэл, төрийн бодлогод итгэх итгэл зэрэг юм. Итгэлцэл гэдэг нь харилцан бие биедээ итгэнэ гэсэн утгатай тул субьектүүдийн хооронд л үүснэ. Хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд итгэх итгэл “байна” эсвэл “байхгүй”. Итгэл байгаа бол эргэлзээ байхгүй. Итгэлд зэрэглэл байхгүй. Бага зэрэг итгэж байна, бараг итгэж байна гэдэг нь “эргэлзээ их байна”, “эргэлзээ бага байна” гэсэн утгатай. Мөн “Итгэл үзүүлэх” гэдэг нь “итгэл байгаа” гэсэн баталгаа болохгүй. Та хэн нэгэнд таны итгэлийг олох боломж олгох гэж...